Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

“Микроны босс” киноны хоёрдугаар анги “Приусны босс”

“Милл” кино компанийн “Приусны босс” уран сайхны кино ирэх нэгдүгээр сарын 13-нд нээлтээ хийхээр болжээ.
 
Уг кино нь “Микроны босс” киноны хоёрдугаар анги юм байна. Тус кинонд өмнөх ангид гол дүрд тоглосон жүжигчин Д.Баттөмөр буюу Батаа, жүжигчин С.Батзориг буюу Ишчүү, реппер Жий буюу Т.Мөнх-Эрдэнэ нар дахин тоглох гэнэ. Мөн соёлын тэргүүний ажилтан О.Долгор, Б.Батмаа, Ц.Цэрэнболд, Б.Болд нар тоглосон байна. Өнгөрөгч 2013 онд бүтээсэн “Микроны босс” инээдмийн уран сайхны кино нээлтээ хийсэн цагаасаа 147 сая төгрөгийн ашиг олсон хэмээн шуугиан тариад байсан билээ. “Приусны босс” киноны зураг авалтыг есдүгээр сард эхэлсэн бөгөөд одоо зураг авалт дуусч, анхны танилцуулгаа цацаад байгаа аж.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)