Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хуурамч мөнгөн дэвсгэрт ашиглаж байжээ

Улаанбаатар хотын цагдаагийн газар өнгөрсөн ням гарагт хуурамч мөнгөн тэмдэгттэй холбоотой гурван хэргийг шалгажээ. Банкаар үйлчлүүлж байсан иргэдийн бэлэн мөнгөнд хуурамч 20, 10 мянгатын дэвсгэрт байсан байна.

 

Уг хэрэгтэй холбогдуулан иргэд бэлэн мөнгөтэй харьцахдаа хуурамч эсэхийг нь шалгаж авах хэрэгтэйг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Өмнө нь 20 мянгатын дэвсгэртээр 17 сая гаруй төгрөгийг хуурамчаар хийсэн хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байсан. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх бүр өссөн үзүүлттэй гарч байгааг хэлж байна.

 

Дашрамд сануулахад, хуурамч мөнгөн дэвсгэрт гэдгийг мэдсээр байж гүйлгээнд оруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуультай.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)