Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Г.Шийлэгдамба сайдыг хэлмэгдүүлж байна гэж үзлээ

Өчигдөр буюу 11 сарын 04-ны өдрийн оройн 22 цагийн орчимд Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбыг Цагдан хорих 461-р ангид баривчилж, саатуулсан талаар  бид  өмнө нь мэдээлж  байсан  билээ. Тэгвэл энэ асуудлаар МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Ц.Шаравдорж нар мэдээлэл хийлээ.
 
Тэд энэхүү үйл ажиллагааг МАХН-ын нэр хүнд сэргэж, үйл ажиллагаа нь идэвхжиж байгаатай холбоотойгоор үйл ажиллагааг нь сааруулах, айлгах зорилготой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэж үзжээ.
 
Түүнчлэн мөрдөлт, хэлмэгдүүлэлт, тагнах, чагнах ажиллагаа Монгол улсад ердийн үзэгдэл болсон төдийгүй шүүх, цагдаа, прокурор, АТГ нь иргэдийг хэлмэгдүүлдэг, бодлогын арга хэрэгсэл болж хувирсан гэлээ. Үүнийг тэд 1937 оны хэлмэгдүүлэлттэй адилтгасан ба МАХН иймэрхүү хэлмэгдүүлэлтийг үзсээр ирсэн, ийм хэлмэгдүүлэлтээс айхгүй гэдгээ онцолсон юм. 
Харин одоогийн  байдлаар АТГ-аас албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.
 
 
Д.Оюун-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)