Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Дэлхийн нөлөө бүхий хүнээр Путин тодорчээ

2015 оны дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн шинэ жагсаалтыг АНУ-ын нэрт “Forbes” сэтгүүл гаргажээ. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин гурав дах жилдээ нэгт, Германы Канцлер Ангела Меркель хоёрт, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гуравт дараалан жагсжээ.  
 
“Крымыг салган тусгаарласнаас үүдэн Орост авсан хориг арга хэмжээнээс улбаалан рублийн ханш унаж, Орос улс эдийн засгийн уналтад орсон. Гэвч уг явдал Путины нэр хүндэд сөргөөр нөлөөлөөгүй нь харагдаж, түүний батлах чансаа 6 дугаар сард 89 хувьтай байсан юм. Түүнчлэн Сирид агаарын цохилт амжилттай өгснөөр тус бүс нутагт НАТО, АНУ-ын нөлөөг сулруулж, гадаадад Оросын нэр хүндийг өндөрт өргөсөн” гэж  “Forbes” сэтгүүлд  бичсэн байна.
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)