Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Галуут сумын Цагдаагийн хэсэг шинэ байртай боллоо

 
 
Баянхонгор аймгийн Галуут суманд Цагдаагийн хэсгийн байр буюу Цагдаагийн кабоны шинэ  барилга ашиглалтад оржээ.
 
Тус аймгийн төвөөс алслагдсан 19 сум байдгаас 18 дахь суманд ийнхүү Цагдаагийн хэсгийн байр буюу кабонтой болж байна.
 
Улсын төсвийн 78 сая төгрөгийн төсөвт хөрөнгөөр баригдсан юм. Цагдаагийн албан хаагчдын  хувьд томилгоогоор хөдөө орон нутагт томилогдон ирэхэд ажлын байр, амьдрах орчин байхгүй айлын хажуу өрөө эсвэл гэр хөлслөж амьдардаг бөгөөд ажил хийхэд хүндрэлтэй байдаг. Харин энэ байр ашиглалтанд орсноор цагдаагийн албан хаагчид ажлаа явуулахад тав тухтай орчинг бүрдэж байгаа юм.
 
Баянхонгор аймгийн Галуут сум нь аймгийн төвөөс 100 гаруй км-ийн зайтай, хүн амын тоогоор дээгүүрт ордог. Хүн  амын хувьд 3815 иргэнтэй. Үүнээс гадна Галуут сум нь байршлын хувьд Баян-Овоо, Бөмбөгөр, Эрдэнэцогт зэрэг сумдын дунд байдаг бөгөөд гэмт хэргийн үзүүлэлтээр аймгийн хэмжээнд эхний 5-д бичигддэг байна.
 
Д.Оюун-Эрдэнэ 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)