Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

С.Бямбацогт: Яагаад нэгдэж болохгүй гэж

Өчигдөр өглөөнөөс эхлээд “МАН, МАХН хоёр эвсэл болж 2016 оны сонгуульд оролцохоор яриа хэлцэл хийж эхэллээ” гэх мэдээлэл хуурай өвсөнд ассан тvймэр шиг л “Тусгаар тогтнолын ордон”-оос хальж төрийн ордны өнцөг булан бvрээр нисэлдэж эхэлсэн. МАХН-ын Гvцэтгэх товчоо хуралдаж анхлан гаргасан энэ санаачлагыг МАХН-ын ахмадууд МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарт сонордуулсныг тэдний зvгээс талархан хvлээн авсан дуулдана. Харин энэ талаар УИХ дахь МАН-ын бvлгийнхэн ялангуяа бvлгийн дарга С.Бямбацогт сонсоогvй тууж явсан гэнэ. Энэ талаар тvvнээс бяцхан тодруулга авснаа хvргэж байна.
 
 
-Ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд эвсэл болон хамтарч оролцохоор МАН, МАХН-ын удирдлагуудын тvвшинд ярилцаж эхэлсэн гэж байна. Та энэ талаар ямар бодолтой байна?
 
-Энэ талаар одоогоор надад олигтой мэдээлэл алга байна.Харин хоёр намын удирдлагуудын тvвшинд энэ асуудлыг ярилцаж эхэлсэн гэдгийг анх удаа л өөрөөс тань сонсож байна. Гэхдээ МАХН-ын зvгээс тиймэрхvv санал яриа гарсан гэдгийг бол сонссон. Ер нь нэг угшилтай намууд яагаад нэгдэж болохгvй гэж. Хэрвээ намын удирдлагын хvрээнд асуудлыг шийдэж чадвал өнөөдөр УИХ-д байгаа МАН-ын 26 гишvvн гучин хэдvvлээ болно гэсэн vг шvv дээ. Хэрвээ тэгж чадвал дараагийн бvтэц, vйл ажиллагаанд нэг их хvндрэл vvсээд байхгvй цаашаа явчих боломжтой болно. Мэдээж vvнтэй холбоотойгоор Засгийн газрын асуудал яригдаж ч магадгvй юм.
 
-Хэрвээ эвсэл задарвал Ч.Сайханбилэгийн толгойсон Засгийн газар чадамжгvй болно гэсэн vг vv?
 
-Тэгэлгvй яахав. Асуудал тэгж эргэвэл Засгийн газрын асуудал яригдаж болзошгvй. Гэхдээ “Шударга ёс” эвсэл Засгийн газарт 50-иас дээш хувийн суудал байхгvй шvv дээ. Тэдний сайд нар засгаас гарвал МАН-ын зургаан сайдыг чөлөөлсөнтэй адилхан “Шударга ёс” эвслийн сайд нарыг гаргаад оронд нь АН-аас сайд нараа томилоод явах бололцоотой.
 
-МVАН-ынхан vлдэж, бие даагчидтай эвсээд Засгийн газрын vлдсэн сайд нарыг томилоод явах хувилбар байж болох уу?
-Бvрэн бололцоотой л доо. Гагцхvv асуудал тэгж эргэвэл шvv дээ. -Эрхзvйн хувьд боломжтой гэж vv? -Яагаад болохгvй гэж. Засгийн газар огцрохгvйгээр “Шударга ёс” эвслийн МАХН-ын сайд нарыг танхимаас гаргаад бусад нам, бие даагчидтай эвсэл болоод Засгийн газраа цааш нь аваад явах бvрэн боломжтой.
 
-МАН, МАХН хоёр нэгдвэл аль нэрээрээ явах бол?
-Манай нам анх 1921 онд МАН нэртэйгээр байгуулагдсан тvvхтэй. Харин дараа нь 1924 онд МАХН гэж нэрээ өөрчилсөн байдаг. МАН-ын дvрмэнд “МАН нь МАХН-ын эхлэл бөгөөд vргэлжлэл мөн” гээд заачихсан. Тийм болохоор энэ хоёрыг салгаж ойлгохын арга байхгvй юм. Ерөөсөө л еэвэнгийн хоёр тал гэсэн vг л дээ. Товчхондоо манай намын дvрмэнд зааснаар МАХН нь МАН-ын салшгvй нэгээхэн хэсэг нь юм.
 
Өглөөний сонин
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)