Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Б.Батзаяа нарын хэрэгтэй холбогдуулан Х.Баттулга гишүүнийг шалгана

Зам тээврийн яамны өмнөх удирдлагуудыг Эрүүгийн цагдаагийн газраас саатуулан шалгаж эхэлсэн байна.
 
Тодруулбал, Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг бусдын хамт цагдан хорьсон бөгөөд түүний дараа Ч.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ нарыг баривчлах сургаар тэд хилийн дээс даван зугтсан гэж эх сурвалжууд мэдээллээ. Уг асуудалд УИХ-ын гишүүн Х.Баттулгыг ч буруутгаж эхэлсэн бөгөөд тэрбээр мэдээлэл хийсэн юм. Тэрээр мэдээлэлдээ  “Улс төрийн захиалгатай энэ хэргийг эхлүүлсэн бөгөөд намайг шалгах байх. Ер нь шалгасаар ч ирсэн” гэдгээ хэлсэн. Түүнийг сайдаар ажиллаж байх үед төмөр замд 200 гаруй сая ам долларын хөрөнгө оруулалт хийсэн нэрээр мөнгийг нь завшсан гэх мэдээлэл гарч байсан юм. Харин Х.Баттулга гишүүн  энэ мэдээлэлд  “Миний үед бол төмөр замд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээгүй юм шүү” гэдгийг хэлж байсан юм.
 
 
Д.Оюун-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)