Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Монголын хилчдэд буу тулгасан гэх асуудал үүсээгүй гэлээ

Хятадын хилчид Монголын хилчдэд буу тулган сүрдүүлсэн гэх мэдээллийг  Хил хамгаалах ерөнхий газраас үгүйсгэж байна.
Тус газраас мэдээллэхдээ Хилийн зөрчил гарсан нь үнэн. Өнгөрсөн есдүгээр сарын 19-ний өдөр Дорнодын хилийн хэсгийн хилийн ...дугаар тэмдэгийн чиглэлд БНХАУ-ын талаас трактор, мотоцикль бүхий таван хүн хоёр улсын хилийн дундын бүсэд хадлан хадаж байсныг манай хилчид илрүүлсэн байдаг юм. Ингээд тэднийг саатуулах үед зугатаан хил гарсан бөгөөд удалгүй машинтай хүмүүс ирж, трактор машинаа авахыг шаардсан юм билээ. Манай хилчид зөвшөөрөлгүй энэ бүгдийг нь хамгаалалтанд авсан байдаг.  Хоёр сар орчмын өмнө болсон хэрэг явдал. Манай Дорнод болон Хятадын Шилийн гол аймгийн Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид уулзаад энэ асуудлыг шийдсэн. Манайхан ч тэр дор нь мотоцикль, тракторыг нь хүлээлгэн өгсөн.” гэж  Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлжээ 
 
 
 Д.Оюун-Эрдэнэ 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)