Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

“Алтан арслан” оны тэргүүн наадам болно

Ховд аймгийн сүлд болох "Алтан арслан2016" оны тэргүүн наадмын  эзэд удахгүй тодрох гэж байна.

Нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй салбар салбартаа манлайлагч улс төр, нийгмийн зүтгэлтэн, бизнесмэн, оюутан залуучууд, хамт олныг шалгаруулж урамшуулдаг энэхүү наадмыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нутгийн зөвлөлийн даргаар сонгогдсоныхоо дараа санаачлан 2007 онд анх зохион байгуулсан юм.Өдгөө зургаа дахь жилдээ зохион байгуулагдах юм.

 Хоёр жил тутамд болдог энэхүү наадам нь нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа шилдгүүдээ тодруулахын зэрэгцээ элэг нэгт ахан дүүсийнхээ эе эвийг бэхжүүлэх, цаашид нутгийнхаа төдийгүй эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, санал санаачилгаа нэгтгэн зүтгэхэд чиглэгддэг юм байна.

Ховдчуудын бахархал болсон “Алтан арслан 2014”-ыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гардсан юм. Мөн “Таван богд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан “Оны шилдэг бизнесмэн”, Монгол Улсын харцага Б.Пүрэвсайхан “Оны онцлох алдартан”-аар, УПЕГ-ын Тамгын газрын дарга Б.Үнэнбат “Оны шилдэг менежер”-ээр, Буянт сумын нутгийн зөвлөлийнхөн “Оны шилдэг салбар нутгийн зөвлөл”  өргөмжлөлийг тус бүр хүртсэн юм.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [150.129.143.133] 2016/12/14
Ховдчууд бид хамтдаа
Зочин [124.158.112.56] 2016/12/14
kkk kovdchuud hamtdaa l gehiin mongolchuud hamtdaa baiya l daa