Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Дуучин Адель “BBC” хөгжмийн наадмын шилдэг дуу номинацийн эзнээр 2 дахь удаа шалгарлаа

Их Британийн төв телевиз, дэлхийд алдартай BBC суваг анх 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон “BBC Music Awards" буюу "BBC" хөгжмийн шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн.  Энэхүү наадам нь жил бүр хамгийн шилдэг дуунуудыг тодруулж, эздэд нь нэрийн шагналаа гардуулдаг. Тус наадмын хамгийн дээд шагнал нь Британийн оны шилдэг дуучин, оны шилдэг дуу номинаци байдаг билээ. Дан ганц Их Британи гэлтгүй олон улсын урлагийн наадам бөгөөд сонсогчдын санал хураалтаар шилдгийн шилдгийг тодруулдаг юм.
 
2016 оны "BBC" хөгжмийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр Их Британийн нийслэл Лондон хотноо болж, 2016 оны шилдгүүдээ шалгарууллаа. Тус наадмын хамгийн шилдэг шагнал болох оны дуу номинацийн эзнээр алдарт дуучин Адель шалгарлаа. Түүний 2016 онд гаргасан 25 цомогт багтсан Hello нэртэй уран бүтээл нь үзэгчдээс хамгийн өндөр саналыг авч чадсанаар энэхүү номинацийн эзнээр шалгарчээ. Тэрээр "BBC" хөгжмийн наадмын шилдэг шагналын эзнээр 2 дахь удаагаа шалгарч байгаа нь энэ юм.
 
Харамсалтай нь дуучин Адель энэ удаагийн наадмаас шагналаа өөрөө гардан авч чадсангүй. Тэрээр энэ өдрүүдэд АНУ-д аялан тоглолттой явж байгаа учраас түүний шагналыг "Spice Girl" хамтлагийн дуучин Халливелл гардан авч, дамжуулан өгөхөөр болсон юм. Харин оны шилдэг дуучин, хамтлагийн номинацын эзнээр алдарт "Cold Play" хамтлаг тодорлоо.
 
Тэд ч мөн адил шагналаа биечлэн гардан авах боломжгүй байсан учир үзэгчидтэйгээ онлайнаар мэндчилж, шилдэг шагналын эзэд болж байгаагаа хэлсэн. 2014 оны хамгийн анхны шилдэг дуу номинацийн эзнээр Фаррелл Уильямсийн «Happy» нэртэй уран бүтээл авч байсан юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)