Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Шинэ торгоны замыг ЗГ-т танилцуулжээ

Өчигдрийн засгийн газрын хуралдаанд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулсан Монгол Хятадын экспо үзэсгэлэн худалдааны үр дүнг танилцуулсан байна. 2014 онд Монгол Улсад БНХАУ-ын дарга айлчилсан. Энэ үеэр хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг сайжруулах санамж бичигт гарын үсэг зурж, хамтарсан экспо зохион байгуулах нь зүйтэй гэдэг шийдэлд хүрчээ.
 
Экспод оролцох үеэр уул уурхай, эрчим хүч, аж ахуй болон бусад салбартай холбоотой 100 гаруй хэлэлцээрт гарын үсэг зурсан нь эдийн засгийн эргэлтэнд чухал ач холбогдол үзүүлнэ гэж Аж үйлдвэрийн сайд үзэж байгаа аж. Мөн БНХАУ-ын худалдааны дэд сайдтай уулзаж хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааны талаар санал солилцсон байна.
 
Тухайлбал БНХАУ-ын зүгээс дэвшүүлж байгаа Шинэ торгоны зам төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Ази, Европыг холбосон энэ том төсөлд хоёр орон хамтран оролцож, хүмүүнлэгийн болон худалдаа эдийн засгийн чиглэлд хамтран ажиллаж, Монголоор дамжсан эдийн засгийн коридор байгуулах, төслийг хэрэгжүүлэх явцад талууд ямар үүрэгтэй оролцох талаар санал солилцсон байна. Уг төслийн хүрээнд Аж үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яамтай хамтарч ажиллах санамж бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 10-ны үеэр БНХАУ-д хийх төрийн айлчлал хийх үеэрээ гарын үсэг зурах аж.
 
Хоёр орны худалдааны экспог хоёр жил тутамд зохион байгуулж байхаар болжээ. Энэ танилцуулгын дүнгээс харахад дэлхийд өөрийн орны брэнд бүтээгдэхүүнээ гаргах гэхээс илүү, өмнөд хөрш рүү гаргах маш том бололцоо байна гэж аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат онцолсон байна.
 
Т.ДАВААНЯМ
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)