Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Дэлхийн оддод таашаагдах концертын танхим бий болжээ

The Corporate Hotel & Convention Centre-ийн хамт олон Монгол Улсын урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг эхлүүлж, Олон улсын өндөр зэрэглэлийн концертын танхимыг ашиглалтад орууллаа. Тэд танхимынхаа нээлтэд зориулж дэлхийд чансаагаараа дээгүүр бичигддэг Оросын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановыг урьжээ.
 
Төгөлдөр хуурч Эльмар Гасанов Оросын нэрд гарч яваа RusQuartet хийлийн квартетийн хамт Монголд ирэх юм. Тоглолтоор, сонгодог хөгжмийн эрин үеийн ноён оргил болсон Бетховены Sonata 23 op.57 "Appassionata", Оросын нэрт хөгжмийн зохиолч Рахманиновын Variations on a Theme of Corelli, Германы хөгжмийн зохиолч Брамсын Piano quintet f moll op.34 дэлхийд ховорхон тоглосон сонгомол бүтээлүүдийг хүн төрөлхтний сэтгэл зүрхийг 90 жилийн туршид хөглөсөн гайхамшигт KAWAI төгөлдөр хуураар тоглож сонгодог үдшийг хамтдаа өнгөрүүлэх боломжыг олгож байна. Тоглолтын үеэр нэрт төгөлдөр хуурч, Монголын урлаг соёлын одод, нийгэм улс төрийн хүндтэй эрхэмүүдтэй хамт хүндэтгэлийн хүлээн авалтад оролцох ажээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)