Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Сүхбаатар дүүргийн МАН-ынхан гишүүнээ зодож гэмтээжээ

Өнгөрөгч амралтын өдөр Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны удирдлагууд эмэгтэй гишүүнээ зодож танхайрч, цус нөжтэй нь хутгасан явдал гарлаа. Удаа дараагийн сонгуульд намаа ялагдуулчихаад хариуцлага хүлээхээс айсан Сүхбаатар дүүргийн МАН-ын удирдлагууд анхан шатныхаа намын үүрийг бужигнуулж зодоон цохион үүсгэж, улмаар намынхаа жирийн гишүүн эмэгтэйг зодож танхайрсан балмад хэрэг болжээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга Д.Цогтбаатар ямар ч үнээр хамаагүй эрх мэдэл сандал ширээтэйгээ үлдэхийг эрхэмлэж ийнхүү бусармаг ааш авир гаргах нь хэрээс хэтэрлээ гэж зарим гишүүд нь гомдолтой байга ажээ. Ялангуяа өөрийн гэх тодотголтой гар хөл бологсдоороо дүрмийн бус намын үүрийн хурлыг хуралдуулж, жирийн намын гишүүдийг дотор нь хагалган бутаргах үйл явцыг удаа дараагаар явуулдаг явуургүй арга хэрэглэж, дэд дарга О.Мөнгөншагай, Д.Ганбаатар нарыг турхирч анхан шатны үүрийн гишүүдийг хүний, өөрийнх хэмээн ялгаварлан гадуурхаж, эсэргүүцсэн заримыг нь зодож танхайрах болов.

Тухайлбал намын үүрүүдэд дүрмийн бусаар өөрийн тойрон хүрээлэгчдээр хурлын ирцээ бүрдүүлж, өөрсдийн гэх тодотголтой хүнээр намын дарга болгоно гэж хүч түрэмгийлж, зохион байгуулалттайгаар хүмүүсийг машинаар зөөж нууцаар хуралдсан нөхөд шаардлага тавьсан эмэгтэйг зодож, цус нөжтэй нь хутгажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар шаардлага тавьсан эмэгтэйн бие тааруу байгаа бөгөөд зодсон хүнийх нь согтолтыг хэмжүүлэхэд 1.6 хувьтай гарсан байна. Дашрамд дурдахад, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Мөнгөншагай нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын хамаатан бөгөөд “Чингис” зочид буудлын хамгаалалтын албаны дарга ажилтай Мөнхбаатар гэгч дээрх зодоонд оролцоод амжсан байна. Мөн энэ үеэр дүрмийн бус хурал хийлээ хэмээн шаардлага тавьсан Ахмадын хорооны дарга эмэгтэйгээ шат руу түлхэж гэмтээсэн зэрэг зэрлэг балмад ааш авирыг ч гаргажээ. Гэх мэтчилэнгээр энэ мэтчилэн намын удирдлагуудын дээрэнгүй харгис байдалд дургүйцэн бухимдсан ахмадууд намынхаа удирдлагад эсэргүүцлээ илэрхийлж дээд удирдлагуудад өргөх бичиг барихаар болсон сурагтай. Мөн шударга шаардлага тавьсныхаа төлөө зодуулж бэртсэн бүсгүй цагдаад шалгуулж байгаа гэнэ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)