Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Г.Угалзцэцэг дэлхийн хошой аварга боллоо

Тайландын Бангкок хотноо 2016 оны бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөв. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн атлетик бие бялдар ангилалд Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга боллоо. Тэрээр өнгөрсөн жил энэ ангилалдаа түрүүлж байсан юм.

Бодибилдинг, фитнессийн ДАШТ-д манай 16 тамирчин өрсөлдөж байгаагаас эмэгтэйчүүдээс хоёр аварга төрөөд байгаа бол эрчүүд медалийн буухиаг үргэлжлүүлж байна.Эмэгтэйчүүдийн атлетик бие бялдар ангилалд Г.Угалзцэцэг, Фитнес төрөлд А.Ичинноров нар алтан медаль хүртсэн бол Б.Бадамсүрэн хүрэл медалийг энгэртээ зүүсэн.

Тэгвэл эрчүүдээс бодибилдингийн 70 кг-ын ангилалд Л.Саруулбат хүрэл медаль хүртлээ.

 

Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нийт 36 ангилалд болдог ба манай тамирчид бодибилдинг, атлетик, фитнес, модель, спорт модель гэсэн төрлүүдэд өрсөлдсөн юм.Энэ удаагийн ДАШТ-д 59 орны 600 гаруй тамирчид өрсөлдсөн аж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)