Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Онцгой байдлын албан хаагчдад шинэ байрны түлхүүр гардуулан өглөө

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын А/277 дугаар тушаалаар томилогдсон ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа П.Баттогтохоор ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар болон Улсын нөөцийн салбарт ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, албан хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг үнэлж дүгнэн холбогдох заавар, зөвлөмжийг өгч ажилласан.

Энэ үеэр ажлын хэсгийн бүрэлдэхүүн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Цэргийн тангараг өргөх арга хэмжээг зохион байгуулах тухай А/278 дугаар тушаалын дагуу Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа, албан хаагчдын шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд оролцож 15 албан хаагчид шинэ байрны түлхүүрийг нь гардуулан өгч ажил, амьдралд нь сайн сайхныг ерөөв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)