Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Дорноговь аймгийн засаг дарга гишүүдэд тал засч төсвийн мөнгө “шамшигдуулжээ”

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Дорноговь аймагт ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж цөөнгүй зөрчил илрүүлжээ.
 
Дорноговь аймгийн хувьд “Авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу хөндлөнгийн Шинжээчдийн багаас өгсөн “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны үнэлгээ”-гээр өмнөх оноос үнэлгээ буурсан байна.
 
Тэгвэл энэ удаад АТГ-аас дахин шалгалтын ажиллагаа аймгийн төв болон зарим сумдад дараах нийтлэг зөрчил, дутагдал илэрлээ.
 
            1/ Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүй томилсон, Үнэлгээний хорооны гишүүд Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргалгүйгээр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа зохион байгуулдаг,  албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах;
 
            2/ Төрийн жинхэнэ албан хаагчид аймаг, сумдын иргэдийн Хурлын Төлөөлөгчийн сонгуульт ажлыг давхар гүйцэтгэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан  “Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт”-ыг болон Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 - д “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно.” гэж заасныг зөрчих;
 
            3/ Зарим сумын Засаг дарга нараас иргэд байгууллагад хандан ойн арга хэмжээ тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан хүсэлт гарган хандив авах ажлыг зохион байгуулах, ялангуяа Даланжаргалан суманд үргэлжлүүлэн хандив цуглуулж байгаа нь  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх “... Санхүүгийн туслалцаа авах, хүсэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчих;
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)