Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Хөгжлийн түншүүдийн хамтарсан уулзалт болж байна

“Тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаа” сэдэвт Монгол Улсын Засгийн газар- Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалт болж байна.

Уг уулзалт нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл болон салбарын зорилтуудыг түншүүддээ танилцуулж, дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, хамтын ажиллагааны стратеги төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулж, хөгжлийн түншлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Энэхүү уулзалтад Засгийн газрын гишүүд, ОУВС, Дэлхийн банк, НҮБ, АБХ, Европын холбоо, Европын сэргээн босолт, хөгжлийн банк, Олон Улсын санхүүгийн корпораци, Швейцарын хамтын ажиллагааны газрын суурин төлөөлөгчид оролцож байна.

“Монгол Улс эрсдэл даах чадвартай болж, гадаадын хөрөнгө оруулагчдыг илүү татдаг болох хэрэгтэй. Үүний тулд бодлогын хамгаалалт бий болгох, институцийн шинэчлэл хийх шаардлагтай байна” гэж ОУВС-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нэйл Сакер тэмдэглэв.

Түүнчлэн Засгийн газар хөгжлийн урт, дунд хугацааны бодлого, тэргүүлэх чиглэлээ танилцуулан, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хангах, хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн түншүүд хэрхэн дэмжин, хамтран ажиллах талаар санал солилцон зөвлөлдөх юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)