Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Зурвас илгээгээд Андроид утасны бүх мэдээллийг хулгайлна

Zimperium судалгааны компани Андроид үйлдлийн системд маш том цоорхой байгааг илрүүлжээ. Харин хакерууд нэвтрэх гэж байгаа утасныхаа дугаарыг нь л мэдэж байхад хангалттай аж.
Тусгайлан кодолсон медиа файлыг MMS ашиглан тухайн хэрэглэгч рүү илгээснээр утасны мэдээлэл алдагдах юм. Хамгийн аюултай нь та заавал тухайн файлыг нээж үзэх шаардлагагүй.
Харин утас өөрөө файлыг автоматаар нээчих учир унтаж байхад тань л хакерууд утсыг тань ухаж байх аж. Энэ бүхний гол буруутан нь Андроид 2,2-с хойш хэрэглэж байгаа “Stragefright” медиа тоглуулагч программ юм.
Үүний улмаас таны утас Андроид 2,2-5,1 үйлдлийн системтэй л бол халдлагад өртөх аюултай. Гэтэл энэ нь дэлхий дээрх бүх Андроид утасны бараг 95 хувь нь аж. Унтаж байхад тань утсанд ирсэн зурвасыг та барагтай л бол мэдэхгүй.
Ингээд өглөө сэрэхэд утсанд ямар нэгэн зурвас ирсэн байдал ч байхгүй, харин та “Trojan”-дуулсан утастай амьдралаа цааш үргэлжлүүлэн, селфи хийж, утсаар ярьж, Facebook ухна.
Veracode аюулгүйн компанийн захирал Крис Висопал “Энэ удаагийн цоорхой нь мобайл төхөөрөмжийн Heartbleed юм” гэжээ. Google компани үүнтэй холбогдуулан бүх хамтрагч компаниудад аюулаас сэргийлэх patch-ийг нь илгээгээд байгаа аж.
Тэгэхээр утсандаа шинэчлэлт хийх боломжтой болсон цагт хүмүүс энэ аюулаас сэргийлэх боломжтой бөгөөд энэ алдааг яг хэрхэн ашиглаж байгааг ирэх долоо хоногт Лас Вегаст болох Black Hat 2015 чуулганы үеэр харуулах юм байна.
 
эх сурвалж: www.gogo.mn
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)