Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

И Мён бак ардчилалын талаархи бага хуралд оролцоно

СӨҮЛ. /Yonhap/
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Бак Улаанбаатар хотноо болох Монголын ардчиллын талаарх олон улсын бага хуралд оролцоно гэж түүний туслах мэдэгдлээ. Монгол Улс ардчилалд шилжсэний 25 жилийг ойг тохиолдуулан зохион байгуулах бага хурлын үеэр Ерөнхийлөгч асан И үг хэлэх аж. Тэрбээр мөн бага хуралд оролцох зочдын хамт Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой оройн зоог барина.
 
Өмнөд Солонгос болон Монгол хоорондын стратегийн түншлэлийг бэхжүүлэхийн тулд И Мён Бак 2011 оны наймдугаар сард Монголд төрийн айлчлал хийж, тус улсын ерөнхийлөгчтэй дээд хэмжээний уулзалт хийж байсан юм. Сөүл болон Улаанбаатар 1990 онд дипломат харилцаа тогтоосон билээ.
 
Г.Доржханд
МОНЦАМЭ агентлаг
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)