Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Солонгосын цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээг даруйхан сэргээхийг уриалжээ

Хятадаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Лю ЖеИ өчигдөр Аюулгүйн зөвлөлийн хурлаар Умард Солонгосын тухай тогтоол баталсны дараа хэлэхдээ, одоогийн хамгийн чухал асуудал бол холбогдох талууд яриа хэлэлцээ болон Солонгосын цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээг даруйхан сэргээж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байлгах үйл явцыг хамтдаа ахиулж, тус хойгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулах ёстой гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, өдгөө Солонгосын хойгийн байдал эмзэг, будлиантай байгаа тул холбогдох талууд их талыг бодолцон, үзэл бодол нэгтэй хамтран ажиллах бөгөөд хурцадмал байдлыг гааруулж мэдэх үг яриа, үйл ажиллагаа бүхнээс зайлсхийх ёстой. Одоогийн хамгийн чухал асуудал бол холбогдох талууд яриа хэлэлцээ болон Солонгосын цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээг даруйхан сэргээж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байлгах үйл явцыг хамтдаа ахиулж, тус хойгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулах ёстой. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байлгах хэлэлцээ болон хойгийн эвлэрэхийг зогсоосон механизмыг халах тухай хэлэлцээг ахиулахыг Хятад улс холбогдох талуудад шаардаж байна гэжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)