Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Ойн түймрийн улмаас 12 хүн угаартаж, түлэгджээ

АНУ-ын Теннесси  мужийн Севи тойргийн нутаг  дэвсгэрт гарсан ойн түймрийн  уршгаар  12 хүн  угаартаж,  түлэгдсэн  байна. Түүнчлэн байгалийн  энэ гамшгаас болж  250  барилга  байгууламж  үнсэн  товрог  болтлоо  шатжээ.   Энэ тухай  тус тойргийн  амбан захирагч  Ларри Уотерс  мэдэгдсэн юм. 
 
Гэмтэж, түлэгдсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд  амь насанд нь халгүйг  эмч нар мэдэгдэж  байна. Гэхдээ тэдний олонх нь их түлэгджээ. Ойн түймэр Гатлинбург хотод  ихээхэн  хор  хохирол  учруулсан байна.
 
Тус хотын  захирагч Майк Уорнерийн мэдээлж байгаагаар  энд  100   гаруй барилга  байгууламж  бүрэн шатжээ.  Теннеси мужийн  эрх баригчдын  шийдвэрээр  ойн  түймэр  гарсан Гатлинбург хотоос  14  мянган хүнийг нүүлгэн  шилжүүлсэн  байна.  Гал  сөнөөгчдөд  АНУ-ын Үндэсний гвардын дайчид  дэмжлэг  үзүүлж буй аж.
 
Сүүлийн мэдээгээр  хэд хэдэн барилга  байгууламж  шатсан хэвээрээ  байгаа ч ойн түймрийн  тархалтыг зогсоож  чаджээ.  Севи тойрог нь  Тенниси мужийн зүүн  хэсэгт  оршдог  бөгөөд модтой  уулархаг  нутагтай  юм. Энд салхи ихтэй  байсан  учир ойн  түймэр  маш богино  хугацаанд  тархахад  нөлөөлжээ.  АНУ-ын Ерөнхийлөгчөөр  сонгогдоод байгаа Дональд  Трамп  орон нутгийн  оршин суугчдын  төлөө  залбирч хамт байгаагаа олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан илэрхийлсэн байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)