Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Сүхбаатар дүүрэг олон улсын стандартад нийцсэн хоккейн талбайтай боллоо

Сүхбаатар дүүргийн 5-р хороо, 6-р сургуулийн гадна талбайд дүүргийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан хоккейн талбайн нээлт өчигдөр боллоо. 

Тус нээлтэд сургуулийн хүүхэд багачууд, иргэдийн төлөөлөл, хоккейн спортоор хичээллэгчид болон дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа, 5-р хорооны Засаг дарга С.Бат-өлзий, сургуулийн захирал Ц.Алтангэрэл, дүүргийн биеийн тамир,спорт хорооны хамт олон Монголын хоккейн холбооны төлөөлөл оролцсон юм.

Энэхүү хоккейн талбай нь олон улсын стандартад нийцсэн, өвөл ашиглахаас гадна бусад улиралд өөр төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой гэдгээрээ онцлогтой.
Спорт сонирхогчид, иргэд, хүүхэд багачууд хоккейн талбайтай болсондоо баярлаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ өвлийн спорт, тэр дундаа хоккей нь хүүхэд багачуудыг тэсвэр хатуужилтай болгох багийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах бодит ажил боллоо гэдгийг онцолж байлаа.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)