Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхий нийтийн өдөр

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдөр “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” тохиодог. Манай улс энэ жил “Хүний дархлал хомсдлын вирүс, Дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх нь та бидний гарт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын анхны тохиодол 1992 онд илэрч байсан бөгөөд өнөөдрийн байдлаар ДОХ-ын нийт 219 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 62 хувийг 25-34 насны залуучууд эзэлж байгаа бол 80 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг судалгаа гарчээ.

Энэ өдрийг угтаж, нийслэлд болон алслагдсан дүүргийн гудамж, талбайгаар улаан тууз аялуулах арга хэмжээг зохион байгуулсан байна.

Тухайлбал, ДОХ-ын эсрэг эв санааны нэгдэл, итгэл найдварын бэлгэ тэмдэг болсон улаан тууз аялуулах ажиллагаанд Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Баттулга, Эрүүл мэндийн нэгдлийн Нийгмийн эрүүл мэнд, тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Ц.Алтантуяа нараас гадна тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын албан хаагч, “Голомт” цогцолбор сургуулийн сурагчид оролцжээ.

Мөн түүнчлэн энэ өдрийг тохиолдуудан Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс өдөрлөг зохион байгуулна. Тус өдөрлөгөөр ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор иргэд, албан байгууллагын ажилчдад мэдлэг, мэдээлэл олгож, үзлэг, шинжилгээ хийх юм.  
Мөн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран “ХДХВ/ДОХ/БЗДХ-ын өнөөгийн байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр ажилчиддаа сургалт явуулж, сайн дурын шинжилгээнд хамруулахыг ЭМТ-өөс уриаллаа. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)