Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Улсын арслан Н.Батсуурийн жудаггүй байдал хэтэрлээ

Монголчуудын найр наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон даншиг болон бүсийн наадмуудаар шувтарч байна.
 
Энэ өдрүүдэд хэд хэдэн аймаг, сумын ой, наадам болсны хамгийн том нь Өвөрхангай аймагт тэмдэглэсэн анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлж, түмэн өлзий гийсний 380 жилийн ойн даншиг наадам нөгөө нь Увс аймгийн 90 жилийн ой, “Монгол бөхийн их баяр”, баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” уралдаан байв.
 
Наадам наадмаас илүүтэй энэ жил тэгш ойгоо тэмдэглэж буй ганц аймаг болох Увсын наадам, “Монгол бөхийн баяр” олны сонирхлыг татсан нь мэдээж. Урлаг, соёлынхныг онгоц онгоцоор урьж аваачин, нутгийн ойгоо нижгэр тэмдэглэсэн баруун хязгаар нутгийн наадам тэгш дүүрэн болж өнгөрсөн ч Н.Батсуурь гэж арслангийн баавар бага зэрэг хов ярианы сэдэв болж үлдэв бололтой.
 
Ойд зориулсан бөхийн барилдаанаа зүгээр ч нэг зохион байгуулахыг хүсээгүй увсчууд “Монгол бөхийн баяр” нэрийн дор наадаж, олон бөхчүүдийг урьсан ч орон нутгийн бусад наадам давхацсан тул улсын заан Б.Соронзонболд, харцага Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан нарын цөөн хэдэн бөх нутгийн ойг хүндэтгэн очсон юм.
 
Улсын наадам өнжсөн Дархан аварга А.Сүхбат Увс аймагт барилдаж, багшдаа хүндэтгэл үзүүлэв. Гэхдээ бас шуугиантай. Онгоцны нислэгийн цагаас шалтгаалж, нэгийн даваанд амжиж очиж чадаагүй аварга хоёрын даваанд цэнгэлдэхэд ирж, талбайд гарсан ч төд удалгүй учраа бөхдөө тахимаа өгч, барилдааныг орхисон юм.
 
Аваргын энэ үйлдэл хоёр талтай. Нэг талаас хүмүүс түүнийг Увс нутгийн ард түмэн, Х.Баянмөнх багшдаа хүндлэл үзүүлж, дэвжээнд гарсанд нь талархсан бол нөгөө талаас “Тахимаа өгөх л байсан юм бол барилдахын хэрэг юун. Эс бөгөөс наадам будилуулж, хоёрын даваанд гарахын хэрэггүй байсан” гэхчлэн баахан шүүмжиллээ.
 
Увсын наадмын эхний өдрүүдийн дуулиан, анхаарлыг өөр дээрээ татсан А.Сүхбат аваргыг мартуулсан дараагийн “баатар” нь Увс аймгийн залуу арслан Намсрайжавын Батсуурь байв.
 
 
Наадмын шөвгийн наймд шалгарч үлдсэн улсын арслан Н.Батсуурь зургаагийн даваанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын харцага Б.Пүрэвсайханыг амлан барилдсан ч хэт шатаж, бухимдсандаа дэвжээнд дээр спортын бус характер гаргаж, олны дургүйцлыг төрүүллээ. Бөхийн үзэгчдийн анхаарлын төвд үлдсэн энэ барилдааны бичлэг хэдийн сошиал ертөнцөд тарж, арсланд ямар хариуцлага хүлээлгэх талаар хүчтэй маргаан өрнөж байна. Шилдэх үед ширүүн дориун харагдах тал байдаг ч энэ удаа бол хоёр бөхийн өрсөлдөөнд эхнээсээ дуустал залуу арслан ихэд омогтой барилдана лээ.
 
Юм бүхэн хоёр талтай. Н.Батсуурь ч тэр, Б.Пүрэвсайхан ч тэр хурдтай, тэсрэлттэй, ид үедээ ирлэгдэж яваа залуу хүчтэнүүд. Тэр утгаараа хоёр бөхийн барилдааныг, Н.Батсуурийн илүү санаачлагатай “тулаанч” байдлыг байх хэмжээний өрсөлдөөн гэж үзэх хүмүүс байгаа бол түүний эсрэг бодолтой, шүүмжлэгчид илүү олон тоотой байна.
 
 
 
Н.Батсуурь аатай байж болно. Шатаж барилдсан байж болох. Гэхдээ аатай, омогтой хүн бүр ийм барилдаан гаргавал монгол бөхийн дэвжээнд цаашид ноцолдох биш зодолдох залуус олширно. Магадгүй, зодоон, цохионы шинжтэй ийм өрсөлдөөн бөхийн барилдаанд нэг бус харагддаг болсон болохоор хүмүүс дассан байж болох. Гэхдээ Н.Батсуурь бол бөхийн дээд хүндлэлт арслан цолоор дуудуулж яваа, үлгэрлэх бөхийн нэг. Тийм болохоор тэр бөх хүссэн хүсээгүй илт хонзонгийн шинжтэй, уур уцаарын аястай бүдүүлэг авираас аль болох холуур явах нь зөв.
 
Үндэсний бөхчүүд дунд их спортоор хичээллэдэг олон тамирчин бий. Тэднийг бид жирийн бөхчүүдээс илүүд тавьж, ах захаа дээдлэх, өрсөлдөгчөө хүндлэх, шударга өрсөлдөх урлаг, чадварыг илүү эзэмшсэн байх гэж итгэдэг. Ялангуяа жүдочдыг. Н.Батсуурь бол тийм байх ёстой хүмүүсийн нэг.
 
Өнгөрсөн жилийн наадмаар Монголын нэрийн өмнөөс гадаадын олон тэмцээнд гарсан жүдоч Б.Сугаржаргал аав шиг нь баймаар настай, Д.Сэрээтэр харцагад салаавч өгч, нүүр нүд рүү цохих шахсан болхи авир гаргаж байсан. Үүнийхээ төлөө тэр бөх хариуцлага хүлээж, жүдогийн татамид гарах эрхээ тодорхой хугацаагаар хасуулж байсан.
 
Н.Батсуурийн байр байдлыг харахад, биеэ авч яваа тэсвэр тэвчээрийг нь анзаарахад ингэхгүй гэх итгэл алга. Түүнд арслан хүний жудаг, их спортын тамирчны хүлээц суугаагүй байна. Эсвэл тэр бүхнийг нь залуу насны ухар мөчид омог, гаргасан амжилтдаа ханасан характер нь дийлж яваа юм байна гэж санагдлаа. Магадгүй, хоёр бөхийн барилдааны цаана уурсаж, ундууцах өөр шалтгаанууд ч байсан байж болно. Тэглээ гээд ард түмний нүдэн дээр ийм барилдаан үзүүлэх нь зохисгүй юм. Доорхи бичлэг дээх Н.Батсуурь хөлөө алдаж унаж байгаа боловч харцага Б.Пүрэвсайханыг тийрч байгаа байдал ч анзаарагдна.
 
Монгол бөхөд дагаж мөрдөх албагүй ч ёсчлон хүндэлдэг бичигдээгүй олон жишиг бий. Бусдын нутгийн наадамд зодоглосон бөхчүүд уул ус, ард олныг нь хүндэтгэн, авах байсан түрүүгээ үлдээж барилдаад буцдаг тохиол олон.  Б.Пүрэвсайхан харцага ч тийм бодлоор энэ наадмын үзүүр түрүүнд гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ аль ч нутагт очсон нэгэн сайхан ёс бий. Ирсэн бөхөө элдэвлэдэггүй. Энэ нь гэхдээ найр тавьж өгөөд уна гэсэн үг биш. Бөхийн их ухааны, олон учрын зангилаа билээ.
 
Н.Батсуурь залуу хүн. Алдаа гэж үзвэл түүнийгээ засах байлгүй. Б.Пүрэвсайхан ч бас өндөг шиг өөгүй хүн биш. Заалны барилдаанд, наадмын дэвжээн дээр нэг бус удаа өрсөлдөгч бөхөө өшиглөх, цохих зэргээр авир гаргаж, түүнийхээ шийтгэлийг хүлээж байсан бөх. Алдаагаа барилдах бүртээ санаж явдаг байх гэж найдья. Залуу хүн олон алдах муухай. Залуу бөхчүүд энэ үйлдлээ алдаа гэж үзвэл түүнийгээ засах байлгүй.
 
Цаашид бөхийн дэвжээнд энэ мэт барилдаан олон үзэх мэдээж таагүй. Эрчүүд эр хүн шиг барилдаж байж наадам сайхан болно шүү дээ.
 
УВС АЙМГИЙН 90 ЖИЛ: БАРИЛДААНЫ ДҮЙЗ
 
 
Ойн баяр наадамд зориулсан үндэсний бөхийн барилдаан, “Монгол бөхийн баяр”-т дархан аварга А.Сүхбат, аварга С.Мөнхбат, арслан Б.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын 256 бөх зодоглосноос Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын харцага Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ.
 
ТАВЫН ДАВАА
 
С.Мөнхбат /у.ав/ - Х.Оргилболд /а.а/
П.Бүрэнтөгс /у.ар/ - Ерөөлт /а.а/
Н.Батсуурь /у.ар/ - Бямба-Очир /а.а/
Б.Гантогтох /у.г/ - Цээсүрэн /а.з/
Ц.Содномдорж /у.х/ - Цогбаяр /у.н/
Ө.Бат-Орших /у.х/ - А.Бямбажав /у.х/
Б.Пүрэвсайхан /у.х/ - С.Батсуурь /у.н/
Д.Энхбаяр /у.н/ - Б.Ганзориг /ц.а/
 
ЗУРГААГИЙН ДАВАА
 
С.Мөнхбат  /у.ав/ - Б.Гантогтох /у.г/
П.Бүрэнтөгс /у.ар/ - Б.Ганзориг /ц.а/
Н.Батсуурь /у.ар/ - Б.Пүрэвсайхан /у.х/
Ц.Содномдорж /у.х/ - Ө.Бат-Орших /у.х/
 
ДОЛООГИЙН ДАВАА
 
С.Мөнхбат /у.ав/ - Б.Пүрэвсайхан /у.х/
П.Бүрэнтөгс /у.ар/  - Ө.Бат-Орших /у.х/
 
НАЙМЫН ДАВАА
 
Ө.Бат-Орших /у.х/ - Б.Пүрэвсайхан /у.х/
 
ӨНДӨР ГЭРЭЭН ЗАНАБАЗАРЫН 380 ЖИЛИЙН ОЙН ДАНШИГ:
 
Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлж, түмэн өлзий гийсний 380 жилийн ойн даншиг наадамд хүчит 256 бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, улсын арслан Д.Ганхуяг түрүүлж, Завхан аймгийн харьяат, улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэлээ.
 
ТАВЫН ДАВАА
 
Д.Ганхуяг /у.ар/ - Г.Биндэрьяа /ц.н/
Б.Гончигдамба /у.г/ - Мөнхбат /а.з/
М.Өсөхбаяр /у.з/ - Б.Хадбаатар /а.а/
Т.Санчир /у.з/ - Т.Мягмарсүрэн /а.а/
Э.Энхбат /у.н/ - Т.Ядамсүрэн /а.н/
М.Жамьяанпүрэв /у.н/ - П.Ганхүү /у.н/
Б.Сангисүрэн /у.н/ - Л.Батзориг /ц.а/
Б.Сугаржаргал /у.н/ - М.Бадарч /а.а/
 
ЗУРГААГИЙН ДАВАА
 
Д.Ганхуяг /у.ар/ - П.Ганхүү /у.н/
Б.Гончигдамба /у.г/ - Б.Сугаржаргал /у.н/
М.Өсөхбаяр /у.з/ - Б.Сангисүрэн /у.н/
Т.Санчир /у.з/ - Э.Энхбат /у.н/
 
ДОЛООГИЙН ДАВАА
 
Д.Ганхуяг /у.ар/ - М.Өсөхбаяр /у.з/
Б.Гончигдамба /у.г/ - Т.Санчир /у.з/
 
НАЙМЫН ДАВАА
 
Д.Ганхуяг /у.ар/ - Б.Гончигдамба /у.г/
 
Б.БАДМАА
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (29)
Зочин [103.229.122.228] 2017/02/02
Эх булингартай бол гэдэг дээ. Бөхийн нэр гутаалаа даа
Зочин [103.26.195.117] 2015/07/27
Uursdiguu neg omogtoi geed bodtson iimerhuu gulugnuudiig uuluul taarna.
Зочинзочин [122.201.27.142] 2015/07/27
Зүгээр хувь хүнийг нь эрхийг нь хасч цолыг нь хураа энгийн ард түмнийг доромжлох хэрэггүй энэ жалга довны үзэл Монголчуудыг задран бутрахад их үүрэг гүйцэтгэнэ шүү Дөрвөдүүд жаахан нийтлэг баймаар юм
Зочин [124.158.112.3] 2015/07/27
Ug n uuh tuuh n Ulsiin Avraga hunees Uvuuguur n damjiulan ugsun saikhan ner gesen. Ene 1 erguu mal ulandaa gishgej bna da.
Зочин [169.132.18.1] 2015/07/27
Сумо, Сумогийн холбооноос сурах зүйл их бий шүү
Зочин [202.179.16.49] 2015/07/27
үндэсний бөхийг зөвхөн монголчуудл мэднэ тив дэлхийд зүгээр тоож харахгүй амьтад шүүдээ өөрсдийгөө юу гэж боддог юм одоо ингэж их шагнал өгдгөө болих хэрэгтэй тив олимпийн жинхэнэ тамирчддаа мөнгө цац тэгж бж амжилт гарнашдээ үндэсний бөх гэж туйлширдагаа болих хэрэгтэй холбоонь гэж ажил хийдэггүй мөнгө хөөсөн газар хэрэг алга ямар арга хэмжээ авахынь хараядаа
Зочин [180.149.78.21] 2015/07/27
Archaagui muu durvud
Зочин [172.56.17.242] 2015/07/27
Jalga dovnii uzel gargaad bga lalaruudaa!!! Halh halh geel bn yg yas yuman dre manjuudtai niilj mongoliig ugui hiisen shde ta nar Purevsaikhaniig tiim ariuhan amitan gj bodoo yu???
Зочин [202.21.106.133] 2015/07/27
Hutsdag muu durvud
Зочин [202.170.81.170] 2015/07/27
Салаавч өгий бага ястан чамд
Зочин [103.229.123.139] 2015/07/27
BITII SHAA MUU DURVUD. GALDAN BAIGAAGUI BOL BID NAR MANJID EZLEGDEHGUI BAIH BAISAN YUM.
Зочин [202.179.16.49] 2015/07/27
засуулууд огт ажиллаж чадахгүй бна бөөрөнхий унасан унаагүйг хэлж чадахгүй тал зассан хэдэн гүлдийсэн малууд өөр сайн улсууд бэлтгэж гаргах хэрэгтэйшдээ ямарч шалгуур бхгүй бөх сонирхогч юмуу бөх бсан нөхдүүд бас нутаг нуга бодогдсон нөхдүүд шударга юм алга энэ бөхийн холбоонд ажилаа хийхгүй бна хоорондоо албан тушаал булладахаас өөр юм алга
Зочин [202.179.16.49] 2015/07/27
монголчуудадаа л бөх болохоос олон улсад юуч биш шүүдээ тив олимпид нэрээ гаргасан тамирчид даруухан бхад үндэсний бөх гэхээр өөрсдийгөө юу гэж боддог юм хамгийн арчаагүй бүдүүлэг тэнэгнь ийм байдал гаргаж бгаа юмдаа бөхийн холбоо энэ дээр хатуу арга хэмжээ авах хэрэгтэй ийм асуудал улам олширч бна холбоо ажиллаж чадахгүй арчаагүй бөөрөнхий шийдвэр гаргаж чаддагүйн гай сумо ямар бна тиймл чанга хатуу бх хэрэгтэй засуулууд гэж хэдэн гүлдийсэн малууд бөхнь зодолдожл бна хэннь унаснийгч мэдэхгүй
Зочин [27.123.214.116] 2015/07/27
Zugeer l buudaad al hachin ologching
myamgaa [202.55.191.34] 2015/07/27
Zaawal arga hemjee awah estoi.aawtaiga niilj tsagda zodno.tegched bas tsagdagin buh ged bga.
Зочин [112.72.13.221] 2015/07/27
заавал арга хэмжээ авах хэрэгтэй. барилдах эрхйнг нь хасах ёстой.
Зочин [103.229.122.26] 2015/07/27
Манай бөхчүүд арай л буруу ойлгооды байна. Өөрсдийгөө хэн гэж бодоов зүгээр олныг баясгах салбадай нар шдээ. Батсуурь бааранд зодуулж байхг би харсан дэвж шавж агсам тавьж байгаад хамгаалагч залууд ганз элэгдүүлээд эвхрээд хэвтсэн. Тгд чмайг шоронд хатаанө энэ тэр гэж орилж хашгираад бөөн юм болсон
Зочин [112.72.9.6] 2015/07/27
Er ni ene buhchuudiig tarhiig ni jaahan tseneglej surgalt hiih heregtei sh dee. Neg l uursdiiguu byartai geed bodtson usan uud bdag yum bna lee. Huntei ch yarih soyol, medleg bhgui. Neg l hudlaa aarhsan hooson tolgoinuud.
Зочин [103.10.22.5] 2015/07/27
muu uwsiin shees nar mongol buhiin ariun saihan dewjeeg buzarlah n dutajdee muu durwudvvd
Зочин [202.55.191.34] 2015/07/27
тэнэг новшийн барилдах эрхийг нь хасах хэрэгтэй, эсвэл цолыг нь хураа, тэр эцгийнх нь байж байгааг хүн зодохыг зааж сургасан нөхөр ,
Зочин [122.254.127.81] 2015/07/27
Муу сайн увсийн малнууд монгол бох битгий зодоон болгоод байгаарай.
Зочин [103.229.123.142] 2015/07/27
ene muu uwasiin lalaruud dandaa heruul hor nairuuldag drn odoo bas uwasiin garuudiig busad aimagiiinhan bugd niileed uhtel ni havchihad yaadagiin
Зочин [112.72.13.236] 2015/07/27
tiim surhii uvs hun yum bol ter uvsdaa ochij amidar halhiin nutagt uhsenee hiigeed bgan
Зочин [112.72.13.236] 2015/07/27
ene batsuuri sda etsegteige niileed hun zodool yavj bdag bzde yas yuman deer zahiin boxchind nuhuuliisht muu banid ene ugaasaa odoo sain barildahgui olon hunii haraal idsen sda
Малнууд [202.170.81.170] 2015/07/27
Азаар арслан авчаад арчаагүй бацаан. Аавынх нь байгаа царай харваас харваас хууль зөрчмөөр цагдаа зодмоор царайтай. Үхсэнээ гайхуулж зургаа шаадаг байна мангар бацаан. Цолыг нь хураагаад зүлэг ногоон дэвжээнээс ХӨӨ, ЗАЙЛУУЛ малыг
Зочин [27.123.214.114] 2015/07/27
Энэ муу арчаагүй бандийг Монгол бөх барилдах эрхийг ядж 2 жил хасах хэрэгтэй шдээ
Зочин [202.126.91.87] 2015/07/27
Энэ новшийг монгол бөхийн дэвжээнээс зайлуулах хэрэгтэй. Иймэрхүү увс хүн гэж солойрч цээжээ цоортол нүдсэн новшнууд монголд огт хэрэггүй
Зочин [103.229.122.26] 2015/07/27
Энэ Увсын бага ястнууд ийм шдээ нөгөө сайхан бөхийн баяр дээр нь хүндлээд ирсэн бөхтэй ингэж харьцаж байгаа юм. Баянмөнх аварга нүүр хийх газаргүй ичиж сууналээ
Зочин [202.170.68.19] 2015/07/27
ulsiin naadmaar barildax erxiig ni xasval taarna. davtan uildel shuu dee