Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Хятад, Япон хоёр орны аюулгүйн асуудлаарх 14 дэх хурал болжээ

Хятад Япон хоёр орны аюулгүйн асуудлаарх 14 дэх хурал 28-нд Бээжин хотноо болжээ. Хятадын ГХЯ-ны сайдын туслах Күн Шуаньюү болон Японы ГХЯ-ны ажилтан Такео Акиба нар хурлыг даргалж, хоёр орны гадаад харилцаа, хамгаалалтын салбарын ажилтнууд оролцон, олон улсын бүс нутгийн аюулгүйн байдал, өөр өөрийн аюулгүйн бодлого, хоёр орны хамгаалалтын салбарын харилцаа, хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал солилцов.


Хятад улс хөршүүдтэйгээ найрсаг харилцаа тогтоож, дотнын түнш болохыг эрхэмлэх үзэл баримтлалыг мөрдөж байгаа. Мөн онол практикийг уялдуулан, ерөнхийд нь хамарч, хамтран ажиллаж, тогтвортой хөгжих аюулгүйн үзэл баримтлалыг мөрдөхийг Азийн орнуудад санал болгосон бөгөөд аюулгүйн хамтын ажиллагааны эрх тэгш, ил тодорхой, багтаамжтай тавцан байгуулан, хамтдаа байгуулан, нийтээрээ эдэлж, адилхан ашиг хүртэн, бүгдээрээ хамгаалах аюулгүйн зам байгуулах санаачилга гаргасан гэж Хятадын тал онцолжээ.

 Харин Японы тал аюулгүйн хамгаалалтын бодлогоо танилцуулаад, Япон улс энх тайван хөгжлийн замналаа баримталж, "Зөвхөн хамгаалах" бодлогоо баримтална гэдгээ онцолж, Хятадын талтай яриа хэлэлцээгээр дамжуулан итгэлцлээ нэмэгдүүлж, бүс нутгийн энх тайван тогтвортой хөгжилд бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэдгээ онцлон ярьжээ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)