Конор МакГрегор холимог тулааны UFC холбооны хагас хөнгөн жингийн аваргын бүсээ саналаараа хураалгалаа. Эзэнгүй болсон аваргын бүсийн төлөө Макс Холловэй, Энтони Петтис нар арванхоёрдугаар сарын 10-нд UFC 206 тэмцээн дээр тулалдахаар боллоо. Харин Франкие Эдгарыг ялж хагас хөнгөн жингийн түр бүсийг зүүгээд байсан Жосе Алдо эргэн аварга болж магадгүй болоод байгаа юм.