Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Дархан аварга А.Сүхбат барилдана

Увс аймгийн 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” баяр наадам өнөөдөр Улаангом хотод эхэлнэ. Увсчууд 90 жилийн ойгоо "бөхийн баяр" хэмээх нэрийн дор тэмдэглэхээр болжээ. Уг наадамд дархан аварга А.Сүхбат барилдах бөгөөд улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь зэрэг улс, аймгийн алдарт цолтой 512 бөхийн барилдаан болох аж.
 
Увс аймгийн бөхчүүд сүүлийн жилүүдэд Улсын их баяр наадмын түрүүг ээлжлэн авсан. 2010 онд Б.Ганбат, 2011 онд С.Мөнхбат, 2012 онд П.Бүрэнтөгс, 2014 онд Н.Батсуурь нар улсын наадамд түрүүлж, аварга, арслан цолыг хүртсэн билээ. Энэ жил улсын арслан П.Бүрэнтөгс дахин үзүүр, түрүүнд үлдсэн. Мөн Түргэн сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Даваасамбуугийн Энхбаяр энэ жилийн улсын наадамд тав давж, начин цол хүртсэн. Дархан аварга, аварга, арслан, заан, харцага, начин гээд улсын цолтнуудаараа бусад аймгуудаа магнайлдаг тус аймаг түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэхдээ “Монгол бөхийн их баяр” хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)