Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Алслагдсан бүсийн иргэдийг татвараас хөнгөлөх хуулийн төсөл боловсруулжээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн Алслагдсан бүсийн ард иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих хуулийн төсөл боловсруулжээ. Төсөлдөө санал авахаар Засгийн газарт илгээгээд байгаа юм байна. Өмнө нь энэ төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан боловч өдийг хүртэл хэлэлцээгүй. Тиймээс дахин боловсруулж өргөн барихаар бэлджээ. Төсөлд үйлдвэрлэл болон бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг алслагдсан хэмжээнээс хамаарч өөр байхаар тусгажээ. Тухайлбал, 600 км-ээс хол алслагдсан орон нутагт байгаа бол гурван жилийн хугацаанд 50 хувь, 1000 км- ээс дээш бол 90 хувь хөнгөлөх замаар эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд бизнес эрхлэгч, иргэдээ дэмжих боломжтой гэж тусгажээ. Монгол орон өргөн уудам нутагтай ч, нийслэлд хэт төвлөрөл үүсч хүн амын бараг тал хувь нь амьдарч байна. Хөдөөд ажлын байр хомс, амьжиргааны өртөг зардал өндөр байдгаас хотыг чиглэсэн их нүүдэл хөвөрч, үүний улмаас гэр хороолол өргөжиж, агаарын бохирдол, замын түгжрэл, сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал бий болсон. Алслагдсан бүст амьдарч буй иргэдийг дэмжиж, амьдрах орчинг бүрдүүлж өгвөл хотыг чиглэсэн нүүдэл багасах боломжтой гэж төсөл боловсруулагчид үзсэн байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)