Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

МЭНДЧИЛГЭЭ

   Элэг нэгт Монгол ахан дүүс Та бүхэндээ Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94  жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндчилгээг өргөн дэвшүүлье. 
  Монголчууд бид баяр наадмаараа үгийн сайныг хэлэлцэж, үйлийн сайныг урлаж, үйлсийн сайханыг бүтээж, уламжлалт түүх соёлоо дэлхий дахинд сурталчилж, үр хүүхэд залуу үеэ эх оронч үзэлтэй болгон төлөвшүүлдэг билээ. Үндэсний их баяр наадам бол Монгол түмний эв нэгдэл, үнэт зүйлийн баталгаа, эрх чөлөө тусгаар тогтнолын билэгдэл юм.  
  Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай  харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадаарай. Төрт ёсны их баяр цэнгэл-монгол наадам эх орны маань дөрвөн зүг, найман зовхист ёслол төгөлдөр, сүр жавхлантай болж, айл өрх, хүн бүрт баяр баясгалан, эрч хүч бэлэглэх болтугай! 
 
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, 
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИССЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)