Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

"АЛЬ-ШАБААБ" Кенид 10 гаруй хүний аминд хүрчээ

НАЙРОБИ. /NHK/. Лалын хэт давруу үзэлтнүүдийн “Аль-Шабааб” бүлэглэл Кенийн зүүн хойд нутгийн нэгэн тосгон руу халдан 14 хүний аминд хүрчээ.
Кенийн албаны хүмүүсийн хэлснээр, өчигдөр өглөө Сомалитай залгаа хилийн ойролцоох Мандера тосгоноос холгүй орших хайрга бэлтгэх газар руу босогчид халдсан байна.
 
Тэд ажилчид унтаж байсан хоёр байшинг дэлбэлж, гал нээжээ.
 
Сомалид төвтэй “Аль-Шабааб” бүлэглэл тус газарт байсан 150 хүнийг бүгдийг нь хөнөөхийг зорьж байсан гэж Кенийн холбогдох албаны хүмүүс үзэж байна.
 
“Аль-Шабааб”–ынхан 2013 оны есдүгээр сард Кенийн нийслэл Найроби хотын худалдааны төв рүү халдан 60 гаруй хүнийг хөнөөж байсан юм. Мөн тэд энэ оны дөрөвдүгээр сард Кенийн зүүн нутгийн их сургуулийн цогцолбор руу дайран 148 хүний аминд хүрсэн билээ.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ сарын сүүлээр Кенид айлчилна. Тэрбээр Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кеняттатай терроризмтой тэмцэх арга замыг хэлэлцэх төлөвтэй байна.
 
Г.Доржхандй
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)