Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Нийслэлийн тэргүүний өрхөөр 9 гэр бүл тодорлоо

Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Ахмадын хороо хамтран нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дуурайл үзүүлсэн шилдэг өрхийг шалгаруулан “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр өргөмжиллөө.
Нийслэлийн тэргүүний өрх гэрийг 3 үе шаттайгаар шалгаруулдаг бөгөөд 1995 оноос эхлэн өнөөдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд 134 өрх шилдэг өрхөөр шалгарч байжээ. Өнөөдөр тэргүүний өрхөөр шалгарсан 9 өрх гэрт нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж өргөмжлөлийг нь гардуулан өглөө.
Нийслэлийн тэргүүний өрх гэрээр
Баянгол дүүргийн 10-р хороо Кылыш овогтой Аксолтаны гэр бүл,
Хан-Уул дүүргийн 16-р хороо Далай овогтой Баатарын гэр бүл,
Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Гомбо овогтой Жаргалсайханы гэр бүл,
Сонгинохайрхан дүүрэг 3-р хороо Зундуй овогтой Даваажавын гэр бүл,
Баянзүрх дүүргийн 11-р хороо Бузуухай овогтой Доржийн гэр бүл шалгарлаа. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)