Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Хууль зөрчиж олгосон газруудыг чөлөөлнө

Нийслэлд нийтийн эдэлбэрийн газар дээрх зөрчлийг арилгаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах чиглэлээр хэд хэдэн ажлыг эхлүүлэхээр болжээ.
 
Тодруулбал, Нийслэлийн Газрын албанаас газрын тухай хууль зөрчин зориулалтын дагуу хоёр ба түүнээс жил газраа ашиглаагүй иргэн, хуулийн этгээдийн газрыг судлан хүчингүй болгохоор судалж байгаа аж.
 
Мөн нийтийн эзэмшлийн газар, зам талбай дээр үйл ажиллагаа явуулж буй зөвшөөрөлгүй баригдсан, байрлуулсан ТҮЦ, контейнер зэрэг объектыг буулган төрийн өмчийн газрыг чөлөөлөх, замаар  нийтийн эдэлбэрийн газар, орон сууцны хороолол болон гэр хорооллын зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбайг нэмэгдүүлэхээр судалж байна.
 
Түүнчлэн зөвшөөрөлгүй барьсан, газрыг нь чөлөөлөх шаардлагатай нийт 430 объект байгаа аж.
 
Улмаар эдгээрийг чөлөөлж, нийслэлийн Газрын санд бүртгэж, хотын ногоон байгууламж,  тохижилтыг нэмэгдүүлэх боломжтой гэж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд үзжээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин9 23фф1 [27.123.214.84] 2016/10/28