Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Б.Мөнгөнтуяагийн хоригдсон хугацааны хохирлыг барагдуулахаар боллоо

Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. Шүүхээс Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэл болох хоригдсон хугацааны хохирол, өмгөөллийн хөлсний мөнгийг олгохоор шийдвэрлэжээ.
 
Харин сургалтын төлбөр болон эмчилгээний зардлыг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны болон ажилгүй байх үеийн цалингийн орлогын нэхэмжлэлийг авч хэлэлцээгүй байна.
 
Б.Мөнгөнтуяа Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болж, суллагдсан билээ. Тиймээс Б.Мөнгөнтуяа Монголын төрийг шүүхэд өгөөд байсан юм.
 
Тэрээр өнгөрсөн тавдугаар сард Баянгол дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "Нэгд, хилсээр зургаан сар хоригдсон, Хоёрт: хуулийн байгууллагынхан хэвлэл мэдээллээр өөрийнх нь тухай үндэслэлгүй мэдээлэл цацаж, орон даяар нэр төрийг нь гутаан доромжилсон, Гуравт: зургаан сарын хугацаанд ажилгүй орлогогүй байсан, Дөрөвт: СЭЗДС-д суралцаж байсан нь завсардсан, Тавд: сэтгэл санааны хохирол амссан хэмээх үндэслэлүүдийг дурдсан гэдэг.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)