Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Артерийн даралт ихсэх өвчинтэй тэмцэх төслийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын орлогч, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Энхтөр Новартис сангийн Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Роберт Босурги болон Оном сангийн удирдлага, холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Эрүүл мэндийн яам, Оном сан, Новартис сантай хамтран Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх гэж буй артерийн даралт ихсэх өвчинтэй тэмцэх төслийн талаар ярилцав.
Тус төсөл нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа артерийн даралт ихсэх буюу халдварт бус өвчнийг таслан зогсоох зорилготой. Новартис сан, Оном сангууд хамтран Монгол Улсад артерийн даралттай тэмцэх хөтөлбөр санаачлан гарган өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн уг өвчлөлийн талаарх судалгааг явуулж дууссан бөгөөд цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө гаргаж ажиллах талаар Засаг даргын орлогч Д.Энхтөрд танилцуулсан байна.
Артерийн даралт ихсэх буюу халдварт бус өвчинтэй тэмцэх төслийг олон улсын түвшинд гурван улс сонгон авч хэрэгжүүлж байгаа юм. Тэр дундаа Азид ганцхан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа. Цаашлаад халдварт бус өвчнийг бууруулсан, таслан зогсоосон Азийн загвар хот ч болох боломжтой гэдгийг Оном сангийн төлөөллүүд хэлж байлаа.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)