Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Сонгинохайрхан дүүрэгт гемодализ эмчилгээг нэвтрүүллээ

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв гемодализ эмчилгээг хийж эхэлсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Ингэснээр диализийн аппаратад өдөрт гурван оронд хоёр ээлжээр зургаан хүн хүлээн авах бөгөөд жилд 1900 гаруй удаагийн эмчилгээ хийх боломжтой болох юм.
Сүүлийн жилүүдэд бөөрний өвчлөл хурдацтай нэмэгдэж байна. Бөөрний эмчилгээ нь өртөг зардал өндөр байдаг. Харин засгийн газраас гемодиализын аппаратад орох иргэдийн эмчилгээний зардлыг төр даахаар болсон. Энэ шийдвэрийн үр дүн эхнээсээ гарч хоёрдугаар шатлалын эмнэлэг энэ эмчилгээг нэвтрүүллээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв нь дотор, мэдрэл, сэхээн амьдруулах, ахмадын 200 ортой 5 тасаг, 4 салбараар дамжуулан  дүүргийн нийт 307224 хүн амд эрүүл мэндийн хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг.
26 нарийн мэргэжлийн эмч нарын кабинет, 16 нэр төрлийн лабораторийн шинжилгээ, 6 төрлийн багажийн оношлогоо хийж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Дүүргийн хүн амын дунд бөөрний өвчлөл, дутагдлын улмаас хөдөлмөрийн чадвар алдагдсан 138 хүн байдаг аж. Эдгээр хүний 80 гаруй нь гемодиализ буюу цус шүүх эмчилгээг хийлгэдэг.
Иймд тус Эрүүл мэндийн төв нь эдгээр өвчтөнүүдийн эмчилгээний хүлээгдлийг бага ч болов багасгах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор гемодиализ эмчилгээг шинээр нэвтрүүлж байна. 
Одоогоор дүүргийн харьяат 60 орчим өвчтөн Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Улсын 3-р төв эмнэлгээр диализ эмчилгээнд ордог. Хүлээгдэж байгаа 10 орчим үйлчлүүлэгчийг өөрийн дүүрэгт энэхүү гемодиализийн аппаратадаа эмчилгээнд хүлээн авч эхлээд байна. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)