Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

ААН-ийн орлогын албан татварыг хөнгөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
 
Энэхүү хуулийн төсөл нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй орлоготой, дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хамаарах аж. Тодруулбал, хүнсний үйлдвэрлэл, хувцас нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн татварыг 90 хувиар хөнгөлөхөөр тусгасан.  Хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, 2021 оны нэгдүгээр сарын 1-ий өдрийг хүртэл үргэлжлэх юм.
 
Гишүүд асуулт асууж, өөрсдийн байр суурийг илэрхийлж байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)