Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

“Загасан хүн” Майкл Фелпс нууцаар хуримлажээ

Олимпийн алтан медалийг “хамах” шиг л болдог АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин Майкл Фелпс эхнэр Николь Жонсонтой нууцаар хуримлажээ. Тэд өнгөрөгч зургаадугаар сарын 13-д Аризона дахь Парадай Валлид гэрлэх ёслол үйлдсэн аж.
 
Рио-2016 зуны Олимпт оролцох үеэрээ Майкл Фелпс энэ жилдээ багтаагаад даруухан хурим хийнэ гэж байсан бөгөөд хуримын өдрөө тэсэн ядан хүлээж байна гэж ярьсан нь “худлаа” байсан байна. Тэрбээр Олимп эхлэхээс хоёр сарын өмнө гэрлэсэн байсан төдийгүй эхнэр нь инстаграм хаягаа зургаадугаар сард Николь Майкл Жонсон гэж өөрчилсөн нь хосууд гэрлэсэн гэдгийг нууцхан баталсан нь тэр байж.
 
Хосууд Бумер Фелпс хэмээх бяцхан хүүтэй бөгөөд Олимпийн үеэр аавыгаа дэмжиж зурагтнаасаа огтхон ч нүд салгаагүй гэж ээж нь цахим сүлжээндээ өхөөрдөн бичсэн байдаг.
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)