Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Гадаад паспортын үйлчилгээ түргэн шуурхай, хялбар боллоо

Мэргэжлийн Засгийн газар байгуулагдсаны 100 хоногийн хүрээнд яамд, агентлагууд 100 хоногийн хугацаанд хийсэн ажлаа олон нийтэд танилцуулж байгаа аж. Үүний жишгээр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 хоногт хийсэн ажлаа тайлагналаа.
 
Тодруулбал, улсын бүртгэлд 23.548 хүн шинээр бүртгэгдэж Монгол Улсын хүн ам өнөөдрийн байдлаар гурван сая 104 мянгад хүрчээ. Мөн 28938 хүүхэд мэндэлж, 5304 өрх айл шинээр гэрлэлтээ батлуулсан байна. Мөн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас бүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын үйлчилгээг нэвтрүүлж эхэлжээ. Энэхүү үйлчилгээ нь ирэх сарын 2-ны өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна. 
 
Уг үйлчилгээ нь гадаад паспортын ачааллыг бууруулахаас гадна иргэдийн цаг завыг хэмнэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай  хүргэх олон давуу талтай. Тодруулбал, гадаад паспорт шинээр захиалах иргэдээс цээж зураг зайлшгүй шаарддаг байсан бол Дүнжингарав, Драгон, Мишээл төвөөр үйлчлүүлэх иргэдээс гадаад паспортын зураг шаардахгүй бөгөөд бүртгэлийн ажилтан тухайн иргэний зургийг бүртгэл хийх үедээ авах ажээ.
 
Бэлэн болсон гадаад паспортын буцаан олголтыг иргэн өөрийн хүсэлтээр Монгол шуудан компаниар дамжуулан гэрийн болон ажлын хаягаараа авах боломжтойгоос гадна захиалсан газраасаа заасан хугацаанд авч болно.
 
Бүрдүүлэх материал:
 
1.    Анх удаа авч байгаа бол:
 
–       иргэний үнэмлэх
 
–       төлбөр төлсөн баримт
 
2.    Хүчинтэй байдал нь алдагдсан болон хугацаа нь дуусч дахин авах бол:
 
–       хуучин гадаад паспорт
 
–       иргэний үнэмлэх
 
–       төлбөр төлсөн баримт
 
Харин захиалагч эзэн өөрийн биеэр ирж хурууны хээгээ уншуулж таниулах ёстой гэнэ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)