Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Гэрээт цэрэгт орох хүсэлтэй иргэдийн насыг 29 хүртэл байхаар тогтжээ

Монгол Улсын  Засгийн газрын 2008 оны 194 дүгээр тогтоолыг үндэслэн Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар “Хил хамгаалах байгууллагад гэрээт цэргийн албыг зохион байгуулах журам”-ыг шинэчлэн боловсруулжээ.
 
Гэрээт цэргийн алба хаах хүсэлтээ илэрхийлсэн, цэргийн жинхэнэ албыг найман сараас доошгүй хугацаагаар хааж байгаа байлдагч, түрүүч, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн, 29 хүртэлх насны иргэнийг гэрээт цэргийн албан хаагчаар сайн дурын үндсэн дээр сонгон шалгаруулсан байна.
 
Ингэхдээ журмын дагуу бие бялдрын хөгжилт, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшин, мэргэжил, ёс зүй, сахилга, хариуцлагын байдал гэсэн үзүүлэлтээр сонгон шалгаруулалтыг явуулж, гэрээт цэргийн анхан шатны сургалтанд хамруулан хилийн цэргийн ангид томилжээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)