Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Прокурорын газраас 15740 хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Прокурорын газрууд нь 2016 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 33530 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.
 
Хэргийн ангиллаар нь авч үзвэл 12773 нь хөнгөн, 16949 нь хүндэвтэр, 2627 нь хүнд, 1185 онц хүнд хэрэг байна. Дээрх 33530 хэргээс 4343 хэргийг шүүхэд шилжүүлж, 15740 хэргийг хэрэгсэхгүй болгож, 4968 хэргийг түдгэлзүүлж, 2722 хэргийг бусад хэрэгт нэгтэн шалгуулжээ.
 
Хэрэгсэхгүй болгосон 15740 хэргийн 2328 нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, 4337 нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 135 нь хэрэгт холбогдсон сэжигтэн яллагдагч нас барсан, 7573 нь яллагдагч хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, 1367 нь хуульд заасан бусад үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)