Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Испанийн эдийн засаг өсчээ

Төр засгаа эмхлэн байгуулж чадахгүй 300 гаруй хоногийг үдэж буй Испани улсын эдийн засаг өсөлттэй гарах нөхцөл бүрджээ. Тус улс 2015 онд Парламентын сонгуулиа явуулахад нэг ч нам, эвсэл олонхийн суудал авч чадаагүй бөгөөд түүнээс хойш Засгийн газраа байгуулж чадалгүй өнөөдрийг хүрсэн юм. Гэтэл энэ зуур ажилгүйдэл багасч, ДНБ-ий өсөлт өмнөх жилийнхээс өсөх өндөр магадлал бий болсон байна. Испани улсын өр хэдийгээр энэ оны наймдугаар сард сүүлийн 100 жилийн дээд үзүүлэлтэд хүрсэн ч ажилгүйдэл мэдэгдэхүйц багасчээ. Тодруулбал, 25 хүртэлх насныхны дунд ажилгүйдэл 2014 онд 51 хувьтай байсан бол өнгөрсөн жил 48, энэ жил 44 хувь болж, огцом буурсан байна.  
 
Тус улсад ирэх жуулчдын тоо огцом өсч, дээд амжилт тогтоосон нь үүнд голлон нөлөөлжээ. Харамсалтай нь Испанид улс төрийн хямрал үргэлжилсэн хэвээрээ, өнгөрсөн сард Галис мужид болсон сонгууль ч хямралыг зогсооход ямар нэг нөлөө үзүүлэхгүй нь тодорхой болжээ.  
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)