Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

ТҮЦ машинаас жолооны үнэмлэхний лавлагаа авах боломжтой боллоо

Иргэдэд  үйлчлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай,чирэгдэлгүй хүргэх зорилгоор төрийн зарим лавлагааг ТҮЦ машинаар олгодог болоод багагүй хугацаа өнгөрч байна.Иргэд төрийн байгууллага дээр заавал очихгүйгээр өөрт ойрхон газраасаа энэхүү үйлчилгээг авч байгаадаа талархалтай ханддаг билээ.Төрийн үйлчилгээний цахим машинд жолоодох эрхийн үнэмлэхийн лавлагаа нэмэгдлээ. Хурууны хээгээ уншуулан (заавал иргэний үнэмлэх хийх шаардлагагүйгээр) лавлагаагаа авна уу. Уг лавлагаа нь 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх аж.
 
Харин шинээр иргэний цахим үнэмлэх захиалах үйлчилгээг түр зогсоогоод байгаа юм байна.Та нийслэлийн иргэн бол харъяа дүүргийнхээ Улсын бүртгэлийн хэлтэс болон Дүнжингарав, Мишээл экспо, Драгон төвүүдэд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандан иргэний цахим үнэмлэх захиалах боломжтой.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)