Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Филиппинд тамхи татахыг бараг бүхэлд нь хориглолоо

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэ зарлиг гаргаж, олон нийтийн газруудад тамхи татахыг хоригложээ. Түүний зарлиг ирэх сараас хэрэгжиж эхэлнэ.
 
Тамхичид зөвхөн гэртээ, эсвэл заагдсан тодорхой газруудад тамхи татах эрх чөлөөг эдлэх юм.
 
Өмнө нь Филиппинд ийм хориг байсан ч хэрэгжилт нь маш муу байв. Харин хатуу харгис бодлого явуулдаг Дутертэ энэ удаа Филиппин орныг тамхинаас бүрэн чөлөөлөх магадлал өндөр байна.
 
Тэрээр өмнө зүгийн Минданао арлын Давао хотын даргаар хорь орчим жил ажиллахдаа ийм бодлого явуулж тамхины хэрэглээг эрс бууруулж байсан юм. Дутертэгийн тушаалаар хууль зөрчигсдийг торгох, хорих арга хэмжээ авдаг байжээ.
 
Тэгвэл тэр энэ бодлогоо Филиппин даяар хэрэгжүүлэхээр шийджээ. 2014 оны ДЭМБ-ын тоо баримтаар Филиппиний эрчүүдийн тамхидалт 45 хувь байдаг бол эмэгтэйчүүдийн дотор 8 хувьтай байдаг гэнэ.
 
Дутертэ хар тамхины эсрэг ажиллагааг орон даяар явуулж, шүүхийн шийдвэргүйгээр олон мянган хүний амийг хөнөөгөөд байгаа. Тэгвэл түүний дараагийн бай нь тамхидалт болж байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)