Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Дэлхийн хамгийн том алтан гоёлыг бүтээжээ

Саудын Арабын үнэт эдлэлийн “Ат тейиба” фирм эмэгтэй хүний хамгийн том алтан гоёлыг бүтээжээ. Бөгж, зүүлт, ээмэг, бугуйвчнаас бүрдсэн уг гоёлыг бүтээхэд 999 сорьцтой 33 кг цэвэр алт орсон бөгөөд зургаан сая риял буюу 1.5 сая ам.доллар зарцуулсан байна. “Ат тейиба” фирмийнхэн улсынхаа нэрийг Гиннессийн дээд амжилтын номд бичүүлэх зорилгоор энэ ажлыг санаачилсан аж. “Улсынхаа нэрийг Гиннессийн номд мөнхлөх нь бидний гол зорилго байсан. Энэ зорилго маань биелсэнд баяртай байна” гэж фирмийн захирал Исам аль Ашрафи өгүүлжээ.      

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)