Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн малчин Б энэ сарын 7-ны өглөө адуунаасаа морь барьж ирэхээр гэрээсээ гараад сураггүй болжээ.
Улмаар тухайн өдөр ар гэрийнхэн нь түүнийг хайсаар үдэш болоход олоогүй тул сумынхаа ЗДТГ-ын даргад мэдэгдсэн байна.
Ингээд орон нутгийн 11 иргэн хоёр машианд хуваагдан эрэлд гарч, маргааш өдөр нь малчин Б-гийн цогцсыг 14.30 цагийн үед Хүйсийн хар овоо гэдэг газраас олж, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.
Одоогоор тухайн иргэн яагаад амиа алдсан нь тодорхойгүй байгаа аж.