Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Монгол өвөө 44 кг хулуу ургуулжээ

Орхон аймагт 13 дахь жилдээ “Намрын ногоон өдрүүд-2016” үзэсгэлэн худалдаа нээгджээ. Тус худалдаанд Орхон аймгийн хоёр сумын болон Сэлэнгэ аймгийн 80 гаруй ногоочин оролцож буй юм байна.
Тус аймгийн Жаргалант сумын ногоочин Г.Даваасүрэнгийн тарьж ургуулсан 44 кг хулуу олны анхаарлыг татаж байгаа аж.
 
Тэрээр өнгөрсөн оны “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд 36 кг хулуу ургуулсан амжилтаар аварга ногоочин болжээ. Энэ удаа Г.Даваасүрэн 10 гаруй нэр төрлийн төмс, хүнсний ногоо тариалсан байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)