
Сүүлийн үед олны хэл аманд нэлээд өртөөд буй Оросын уран барималч Даши Намдаковын бүтээсэн эзэн Чингис хааны уран барималыг Сүхбаатарын хөшөөг буулган оронд нь байршуулна гэсэн мэдээлэл шүүмжлэлд өртөөд нийгмийг бухимдуулаад байсан билээ. Тэгвэл тэрхүү уран барималыг улсын их хурлын гишүүн ажнайн Д.Бат-эрдэнэ өөрийн хөрөнгө болох 1.5 сая ам доллараар худалдан авч улсад бэлэглэх гэж байгаа бөгөөд түүнийг Монгол улсад оруулж ирэхэд төлөх гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар зэргээс чөлөөлөх хуулийн төслийг УИХ-н өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцэн баталж хуралдаанд суусан гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. УИХ-ын дарга З.Энхболд түүнд талархаж буйгаа илэрхийлэн гишүүд баяр хүргэснээр өнөөдрийн УИХ -н чуулганы хуралдаан өндөрлөсөн юм. Мөн Чингис хааны барималыг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байршуулах болсоныг энэ үеэр мэдэгдлээ.
Т.Од
Эх сурвалж : www.НИЙСЛЭЛ.mn