Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Б.Оюунбаяр: Ногоон хоттой болгохыг хүсч байна

Монголын хотуудын холбооны гүйцэтгэх захирал Б.Оюунбаяртай ярилцлаа.

 

- Та өөрийгөө танилцуулна уу

- Намайг Оюунбаяр гэдэг. Аав ээж оюутан байсан тул эмээ өвөө дээр өссөн, аав минь инженер, ээж багш хүн.

 

 - Та ямар мэргэжилтэй  вэ?

- Би 1989 онд Нийслэлийн 40-р дунд сургуулийг төгссөн.Монгол Улсын Техникийн их сургуульд 1997 ондтехнологийн инженер мэргэжил эзэмшсэн.Түүний дараагаар АНУ-н берекли хотод хэлний күрс 2000 онд, Удирдлагын академийн төрийн удирдлагын сургуулийг 2016 онд төгссөн

 

- Таныг их олон төслүүд дээр ажиллаж байсан гэж сонссон. Тухайлбал?

- Германы  төсөл,  Байгаль орчины яамны Даян Дэлхийн ногоон хөгжлийн төсөл, Азийн Хөгжлийн банкны гэр хорооллыг барилгажуулах төслүүдтэй хамтран ажилласан. Ингэхдээ Ази болон Зүүн Азийн хотуудыг Монголын хотуудтай бизнес,хөрөнгө оруулалтын хувьд холбох хамтын ажиллагаагэхлүүлсэн. Цаашид Америк, Герман, Японы хотуудаас бидэнтэй хамтран ажиллах санал ирүүлээд байна. НҮБ-ын "Тогтвортой ногоон хот" хөтөлбөрт Монголын Хотуудын Холбоонь албан ёсоор хамрагдаж ажлыг эхлүүлсэн.Ногоон хөгжлийн бодлого төлөвлөгөө батлагдсаны хүрээнд орон нутгуудаар ногоон хөгжлийн сургалт хийгдсэн.

 

- Монголын хотуудын холбоо хэзээ байгуулагдсан, ямар зорилготой  байгууллага вэ?

- Монголын хотуудын холбоо нь 2003 онд байгуулагдсан, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан 5 бүсийн 33 гишүүн хот, сумдад үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Улс, хотын хөгжил, хот суурингийн тогтолцоог дэмжих, хот байгуулалтын туршлага солилцуулах, гадаад харилцааг хөгжүүлэхэд туслах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий үйл ажиллагаа явуулж байна.

 

- Ногоон хот гэж ямар хотыг хэлэх вэ?

- Энэ нь оршин суугчид , ажиллагсад, зочин гийчид, хөршүүд бүгдээрээ нийлээд экологи , эдийн засаг, нийгмийн хэрэгцээг тэнцвэржүүлэх хамтын тэмүүлэлтэйгээр одоо болон ирээдүй хойч үедээ цэвэр, эрүүл ба аюулгүй орчинг бүрдүүлэх зорилготой хамт олны бүрдэлийг л ногоон хот гээд байгаа юм.

 

-Хэрхэн ногоон хот болох вэ?

- НҮБ-ын ногоон хотын тунхаглал, Хотын байгаль орчны хэлцлээс дэмжлэг авч ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөөг нэвтрүүлснээр ногоон хот болох боломжтой. Үүнд иргэдийн оролцоо маш чухал юм. Монгол хүн ногоон хотод амьдрах ёстой.  Эрчим хүчийг хэмнэж үр ашгийг нэмэгдүүлэх, Хог хаягдлыг ангилан ялгаж төвлөрсөн хогийн цэгт устгах, Ногоон барилга байгууламж хот төлөвлөлтийг зөв хийх, Экологийн цэвэр түлш ашигладаг тээврийн хэрэгсэл сонгох, Хүрээлэн байгаа орчиндоо натурал байгалийн цэвэр хүнсний худалдааг эрхлэх, Усан хангамж сайжруулах замаар ногоон хотыг үндсэндээ бий болгодог.

 

- Та орчин үеийн хотыг бий болгохын төлөө ихийг хийж бүтээж байгаа юм байна. Цаг гаргаж бидэнтэй ярилцсанд баярлалаа.

- Баярлалаа танай хамт олонд ажлын амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [103.229.121.13] 2016/10/01
Zovlogoo ogdog