Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

9 настай хүүг мөргөж гэмтээжээ

Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр өчигдөр нийт 422 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас,зам тээврийн ослын 323 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 16 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 1 хүүхэд, сургуулийн насны 4 хүүхэд өртсөн байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Дүнжингарав хорооллын урд замд хар өнгийн “Highlander” гэх автомашины жолооч нь “Prius” маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч Г нарын 2 хүнийг гэмтээн ослын газрыг орхин явсан.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн нутаг Үйлдвэрчний гудамж, “Сүү” ХК-ын баруун замд амины “Prius” маркийн автомашины жолооч Н нь явган зорчигч, сургуулиа тараад ганцаараа явж байсан 9 настай, А-г мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)