Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

“Үндэсний оношилгоо эмчилгээний төв”-ийн газар шорооны ажил эхэлжээ

Одоогоос дөрвөн жилийн өмнө шаваа тавьж байсан “Үндэсний оношилгоо эмчилгээний төв”-ийн газар шорооны ажил эхэлжээ.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өчигдөр тус төвийн барилгын явцтай танилцаж, төслийн гүйцэтгэгч багийнхантай уулзсан байна. Тус төвийн барилгын үндсэн хийц бүтээцийн ажлын зураг дуусч, магадлал хийгдсэн бөгөөд уг зургийн дагуу газар шорооны ажил хийгдэж эхлээд байгаа аж.
Уг барилгын шугам сүлжээний асуудал хүндрэлтэй байгаа бөгөөд энэ тал дээр яамны зүгээс туслахыг гүйцэтгэгч компани сайдаас хүслээ.
 
Төслийг 2018 онд хэрэгжүүлж дуусгахаар гэрээнд тусгасан бөгөөд ашиглалтад орсноор Монголчууд гадаад руу явж өндөр үнэ өртөг төлж, цаг хугацаа алдахгүйгээр эх орондоо бүрэн оношлогоо хийлгэж, эмчлүүлэх түүнчлэн зайн оношлогооны чиглэлээр эрүүл мэндийн салбарын хөгжилд дэвшил гарч хөдөө орон нутгийн иргэд зайнаас оношлогоо хийлгэж зөвлөгөө авах боломжтой болох юм.
Тодруулбал, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд үүн дотроо дүрс оношлогоо, лаборатори, дотор, мэс засал, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгуудыг багтаасан, зайн оношлогоог улсын хэмжээнд явуулах хүчин чадалтай томоохон төв болно.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)